1 жилийн хугацаанд багцыг ашиглаж үр дүнг нь мэдэрсэн айл өрхөөр орж, санал бодлыг нь сонслоо. Уг багцыг ашигласнаар: -Гал түлэх, мод хөрөөдөх, түлээ бэлтгэх цагийг илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулна -Дотоод орчны агаар буюу гэр доторх агаарын чанар сайжирдаг -ЧИП багцыг хэрэглэх үеийн цахилгааны зардал нь нүүрс түлэх ба түүнтэй холбогдох зардлаас зарим тохиолдолд бага, зарим тохиолдол адилхан байдаг

Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар Есөнбулаг сумын ЗДТГ-ын Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцын жишиг гэртэй танилцлаа.
Мөн 1 жилийн хугацаанд багцыг ашиглаж үр дүнг нь мэдэрсэн айл өрхөөр орж, санал бодлыг нь сонслоо.
Уг багцыг ашигласнаар:
-Гал түлэх, мод хөрөөдөх, түлээ бэлтгэх цагийг илүү хэрэгцээтэй зүйлд зарцуулна
-Дотоод орчны агаар буюу гэр доторх агаарын чанар сайжирдаг
-ЧИП багцыг хэрэглэх үеийн цахилгааны зардал нь нүүрс түлэх ба түүнтэй холбогдох зардлаас зарим тохиолдолд бага, зарим тохиолдол адилхан байдаг
-Дулаан алдагдал 40% буурдаг
-Уламжлалт Монгол гэртэй харьцуулахад огцом халж хөрөхгүй, гэрийн дулаан хэвийн температурт байдаг гэх мэт олон давуу талуудтай юм.