Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум нь анх Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас эхлэн хотын суурь тавигдаж, 1942 онд 127 өрх 374 иргэнтэйгээр Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу байжээ.

- 1961 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болсон.

- 1994 онд МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн дагуу УИХ-ын 33-р тогтоолоор Алтай хот нь Есөнбулаг сум болсон.

- 1995 онд УИХ-ын 25 дугаар тогтоолоор Тайшир сумын Наран, Рашаант багууд  Есөнбулаг сумд нэгдэж, 216.1 га нутаг дэвсгэртэй болж өргөжжээ. Ингэснээр Баянхайрхан, Баяншанд, Жаргалант, Харзат гэсэн төвийн 4 баг, Наран, Рашаант гэсэн хөдөөгийн 2 багтай боллоо.

- 2015 онд Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор Баянхайрхан баг нь Баянхайрхан, Жинст

                                                                                        Баяншанд баг нь Баяншанд, Индэрт

                                                                                       Жаргалант баг нь Жаргалант, Түмэн

                                                                                       Харзат баг нь Харзат, Оргил баг болж хуваагдсанаар төвийн 8 баг, хөдөөгийн 2 багтай болж, засаг захиргааны анхан шатны нэгж 10 багтай болсон.

          Тус суманд Баянхайрхан 1–р баг, Баяншанд 2-рбаг, Жаргалант баг 3-р Харзат 4-р баг, баг, Рашаант баг 5-р баг, Наран баг 6-р баг, Жинст 7-р баг, Индэрт 8-р баг, Түмэн баг 9-р баг, Оргил 10-р баг нийт 10 багт  5257 өрхөд албан ёсны бүртгэлтэй 18739 хүн амьдардаг.

      Хүн амын тоо болон нягтаршлаараа Говь-Алтай аймагтаа хамгийн өндөр бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч олонтой сум юм.

                Улаанбаатар хотоос баруун зүгт 1001 км зайтай, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас 400 км зайтай оршдог бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумдтай хиллэдэг.